СҮХБААТАР: Сунадаг дуран

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-16 12:26:36

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ удаа Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Сунадаг дурангийн товч түүх, тайлбарыг хүргэж байна. Уг дуранг өөрөөр яндан дуран ч гэж нэрлэдэг.


 

Энэхүү гар хийцийн дуранг зэсээр хийсэн бөгөөд зургаан үе сунадаг, хоёр тал нь дугуй хэлбэртэй. Дурангийн шагайвч хэсэгт жижиг нүхтэй. Дуранг Магсараас хүү Шаравтаа, Шараваас хүү Төмөртөө өвлүүлэн үлдээжээ. Шаравын хүү Төмөр нь дуранг хурга ишгээ хариулахаар явахдаа авч явдаг байж.

 

Түүний өвөө н.Магсар нь Өвөрмонголоос Монголд ирж нутагласан ноён хүн байсан бөгөөд өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан зэс бойпорын хамт 1973 онд музейн сан хөмрөгт худалджээ

Связанные новости