Нийт 207.5 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-15 13:22:37

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төв банк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар нийт 207.5 сая ам.долларыг ялгаатай ханшаар арилжааны банкуудад нийлүүлэв. Үүнд:

  • Дөрөвдүгээр сарын 11-.д 73.5 сая ам.доллар,
  • Дөрөвдүгээр сарын 9-нд 94.0 сая ам.доллар,
  • Дөрөвдүгээр сарын 4-нд 40.0 сая ам.долларыг тус тус нийлүүлэв.

Своп, форвард арилжаагаар банкууд валют худалдан авах санал ирүүлээгүй байна.

Тодруулга: Ялгаатай ханшаар хийсэн арилжаа гэдэг нь банкуудын өгсөн саналын ханшаар амжилттай биелүүлсэн арилжааг нэрлэдэг байна. 

Связанные новости