СЭЛЭНГЭ: Цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй иргэдэд үзлэг оношилгоо явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-12 15:15:36

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Хугацаат цэргийн алба хаах насны иргэдийн эрүүл мэндэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах” тухай сургалтыг зохион байгуулж байна.

 

Дээрх сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцож байгаа юм.   

 

Мөн тус штабаас Батлан хамгаалах сайдын тушаалаар томилогдсон цэргийн нарийн мэргэжлийн эмч нарын комисстой хамтран журамд заасан оношоор цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй иргэдэд үзлэг оношилгоо явуулах ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Связанные новости