Ирэх оны “Оскар-2025” наадмын товыг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-11 17:10:51

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /AP/. Оскар”-ын наадмын 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 2-ны өдөр болно гэж Америкийн кино урлагийн академи лхагва гарагт мэдэгдлээИнгэснээр жил тутам болдог ёслолын үйл ажиллагааг долоо хоног орчмоор урагшлуулсан байна.


Энэ оны Оскар”-ын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 10-нд болсон юмБритани-Америк гаралтай найруулагч Кристофер Ноланы “Оппенхеймер” бүтээл “Шилдэг кино”-гоор шалгарсан уг ёслолын үйл ажиллагааг 19.5 сая хүн телевизээр үзсэн нь өмнөх оныхоос 4 хувиар өссөн үзүүлэлт болсон билээ.


Кино урлагийн академи мөн шагнал гардуулах ажиллагааг эрт эхлүүлэх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Тодруулбал, ирэх жилийн шагнал гардуулах ажиллагааг энэ жилийнхтэй адил 19:00 цагт эхлүүлнэ. Мөн ABC телевиз шагнал гардуулах ёслолыг дахин шууд дамжуулах ажээ.


Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулагчдын хувьд CBS телевизтэй таван жилийн хугацаатай шинэ гэрээ байгуулсныхаа дараа ирэх жилийн ёслолыг нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулна гэдгээ саяхан мэдэгдсэн билээ.



Связанные новости