СҮХБААТАР: Уурхайн хаягдал уснаас тогтсон нууранд шувууд ирдэг болжээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-04-11 13:06:56

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/Цайртминерал компанийн уурхайн үйлдвэрийн хаягдал уснаас тогтсон нууранд шувууд ирдэг болоод 10-аад жил болжээ.

Ялангуяа хун шувууд хамгийн ихээр ирдэг бөгөөд энд үр төлөө гаргаж бойжуулаад, намартаа дулаан орныг зорьдог байна.

Одоогоор нууранд том, жижиг 100-гаад шувуу байгаагаас цөөн тооны бор галуу байна.