ОРХОН: Төрийн мэдээллийн “ХУРДАН” төв нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-10 14:32:35
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/ Гэр хорооллын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д цахим мэдээллийн “ХУРДАН” төв өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Уг төвөөс төрийн 86 байгууллагын 1173 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах боломжтой юм. Үүнд, Улсын бүртгэлийн хэлтэс, ХХҮГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын үйчилгээ зэргийг цахимаар авч болно.

 

Уг төвийг Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нээж байна. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шат дамжлагыг багасгах, иргэд байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг шуурхай ил тод болгоход чиглэсэн тус төвийг “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа юм.


Орхон аймагт төрийн цахим үйлчилгээний хоёр дахь “ХУРДАН” төв ийнхүү ашиглалтад орж байна. 


Связанные новости