XXI зууны хамгийн үнэ цэнтэй зураачаар Яёи Кусама тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-07 09:42:12

ХАМИЛТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 7 /Azertac/. Японы зураач Яёи Кусамагийн бүтээлүүд өнгөрсөн онд дэлхийн томоохон дуудлага худалдаануудын явцад нийт 81 сая орчим ам.доллароор зарагдсанаар XXI зууны хамгийн их борлуулалттай бүтээлүүд туурвисан уран бүтээлч боллоо гэж Бермудын арлуудад төвтэй “Hiscox HSX” даатгалын компанийн шинэ тайланд дурджээ.


Кусамагийн бүтээлүүдийн борлуулалт өссөнөөр өмнөх онд хамгийн их борлуулалттай зураач Дэвид Хокни хоёрдугаарт бичигджээ. “Hiscox”-ийн мэдээлснээр, өнгөрсөн онд Хокнигийн бүтээлүүдийн борлуулалтын мөнгөн дүн 50.3 сая ам.доллар болсон байна. 


31.7 сая ам.долларын борлуулалтаар дөрөвдүгээрт жагссан Сесили Браун эхний тавд багтсан бол Йошитомо Нара 36 сая ам.долларын борлуулалтаар гуравдугаарт, Жорж Кондо 29.5 сая ам.долларын борлуулалтаар тавдугаарт бичигджээ.


Яёй Кусама бол Японы зураач, зохиолч, яруу найрагч бөгөөд үйлдлийн урлаг буюу перформанс арт, инсталляцийн мастер юм. Түүний бүтээлүүдэд феминизм, минимализм, сюрреализм, поп урлаг, хийсвэр экспрессионизмын өвөрмөц онцлог шинжүүд агуулагдсан байдаг.






Связанные новости