Дуучин Лиззо: Би хөгжмөөс бус харин сөрөг муу энергиэс зугтсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-04 10:48:30


 

2024 оны дөрөвдүгээр сарын 4 /BBC/. Америкийн поп од Лиззо урлагийн тайзаа орхихгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийн шүтэн бишрэгчдэд хандаж мэдэгджээ.

 

Грэммигийн шагналт дуучин бүсгүй өөрийн гадаад төрх, ааш араншинтай холбоотойгоор цахим ертөнцийн шүүмжлэлд байнга өртдөг тул тайзаа орхихоор" шийдсэнээ өнгөрсөн долоо хоногт зарлаж байсан юм.

 

Харин саяхан тэрбээр хэлэхдээ “би явлаа” гэдэг нь хөгжмийн салбарыг орхих тухай биш харин бусдаас ирэх сөрөг хандлагуудыг хайхрахаа болилоо гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ.

 

Body positivity буюу өөрийн биеийн хэлбэр галбирыг төгс гоо сайханд нийцүүлэх гэхээсээ илүүтэй байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг уриалж, үүнийг өөрийн имиж болгосноороо Лиззо нэр алдарт хүрсэн юм. Гэтэл саяхан тэрбээр нэг бүжигчнээ гадаад төрхөөр нь доромжилсон гэх хэл аманд өртжээ.

 

Дуучны жинхэнэ нэрийг Мелисса Вивиан Жефферсон гэдэг бөгөөд тэрбээр дээрх үг яриаг  эрс үгүйсгэж байна. Өмнө нь Лиззотой хамтарч ажиллаж байсан бүжигчид нь түүнийг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж өнгөрсөн онд шүүхэд гомдол гаргажээ.

 

Тэрбээр гуравдугаар сарын 30-ны өдөр инстаграм хуудсандаа “Би болилоо" гэсэн нийтлэлдээ цахим ертөнцөд байнга шүүмжлэлд өртөхөөс залхаж байна гэдгээ хэлээд, Нью Йорк хотноо АНУ-ын гурван ерөнхийлөгч асан болон олон үзэгчдийн өмнө тайзан дээр дуулсныхаа дараагаар дээрх постоо хуваалцжээ.

 

Гомдол гаргасан бүжигчдийн өмгөөлөгч хэлэхдээ “өөрийг нь буруутгаж байгаа энэ үед ийм арга хэмжээг зохион байгуулсан” Лиззог шүүмжилсэн байна. Үүний хариуд дуучин бүсгүй мягмар гарагт инстаграм дээр нийтэлсэн бичлэгээрээ олон нийтийн дунд тархаад буй мэдээлэлд залруулга хийжээ.

 

Тэрбээр хэлэхдээ "Миний хэзээ ч орхиж чадахгүй зүйл бол дуу дуулж, түүгээрээ хүмүүстэй холбогдож амьдралын баяр баясгаланг олж авах явдал юм. Учир нь би ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Эерэг сайхнаас илүүтэй сөрөг дуу хоолой давамгайлж буйн золиос нь ганцхан би биш ээ" гэжээ. 

                                                                                                                                                                                   Э.Мягмарсүрэн 

 

Связанные новости