БУЛГАН: Сэлэнгэ үхрийн үүлдэр бүтээгчид 40 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-01 16:21:32

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ суманд "Сэлэнгэ" үхрийн үүлдэр  батлагдсаны 40 жилийн ойг тэмдэглэж, үе үеийн ХАА-н мэргэжилтнүүд, малын эмч, зоотехникч, хүндэт малчдаа хүлээн авч алдаршуулах, сэлэнгэ үүлдрийн үхрээ сурталчлан таниулах өдөрлөг зохион байгууллаа.


Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээр хөдөө аж ахуйн томоохон ололтын нэг сэлэнгэ үүлдрийн үхэр буй болж 1984 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын  287 дугаар тоот тушаалаар батлагдаж байжээ.

Өдгөө сэлэнгэ үүлдрийн үхэр Монгол Улсын шилдэг 99 брэндийн нэг болж, олон улсын хүнсний хэрэгцээнд томоохон үүрэг гүйцэтгэсээр 40 жилийн ойтойгоо золгож байна.

 Үүлдрийн зохион бүтээгчээр ХААДС-ийн багш, дэд эрдэмтэн, доцент Р.Жавзмаа, хамтран бүтээгчээр мөн сургуулийн багш В.Бямбаа, Ингэттолгойн сангийн аж ахуйн үржлийн мал зүйч ОМэдэхгүй, үхэрчин Г.Банзрагч, Ч.Ойдов, үржлийн тоо бүртгэгч П.Балгансүрэн, мал зүйч Г.Бадарч, Орхонтуулын сангийн аж ахуйн ерөнхий мал зүйч П.Дамдиндорж, О Сүхбаатар, Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн мал зүйч Х.Даваасамбуу нарыг баталж, 1988 онд зохион бүтээгчдэд Монгол Улсын төрийн соёрхол олгожээ.

 Шинэ үүлдэр бий болгох зорилго нь нутгийн монгол үхрийн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд сайн дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай, бэлчээр сайн ашигладаг чадварыг казахын цагаан толгойт үүлдрийн үхрээс жин ихтэй, өсөлт хурдантай, махлаг чанар сайтай шинжийг өвлүүлэн авч хослуулсан шинэ үүлдэр бий болгох байвМонгол үүлдрийн үхрээс сэлэнгэ үүлдэр даруй 150-180 кг илүү жинтэй байв.


1981 онд Ингэттолгойн сангийн аж ахуйгаас улсын бэлтгэлд тушаасан 1045 толгой үхэр нэг бүрийн дундаж жин 354.9 кг байхад бусад аймгаас бэлтгэсэн 225489 толгой үхрийн дундаж жин 250.9 кг татаж, 104.7 кг буюу 41.6 хувийн илүү байжээ


“Сэлэнгэ” үхрийг 11 аймгийн 50 гаруй нэгдэл, сангийн аж ахуйд сайжруулагчаар ашиглаад, цэвэр үүлдрийнх 20 орчим мянга, эрлийз 50 мянган толгой болсон байна.




Связанные новости