БУЛГАН: Шар усны үерээс сэргийлж шороон даланг өндөрлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-01 08:30:56

Булган, 2024 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Булган сумын Булган 6 дугаар багт шар усны үер шороон даланг давж урсаад байна.




Өнөөдөр “Булган АЗЗА” ТӨХК-ийн 1 экскаватор, 1 хово, иргэн Х.Ганбаатарын 1 экскаваторыг ажиллуулж, Булган сумын Онцгой комиссын 25 албан хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч шороон даланг өндөрлөж, халианы мөсийг сэтлэн голдирлыг өөрчилж, шар усны үер айлуудын хашаа руу нэмж орохоос урьдчилан сэргийлж байна.


 


Байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай, усны ундарга болон эко системийн нөхөн сэргээлтээс шалтгаалан хөрсний ус гарч, Булган сумын нутаг дэвсгэр 1-р багийн Малчны хороо, Байшинт, 6-р багийн Залуус хорооллын 5 дугаар гудамж орчимд халиа тошин үүсээд байна.

 


Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд “Гамшгийн тухай” хуулийн 28.1.3 ахуй амьдрал, өдөр тутмын хөдөлмөрийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг сахин биелүүлэх, үйлдвэрлэл, технологийн сахилга, экологийн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихгүй байх үүргийнхээ дагуу цаг дулаарах тутам халиа ус нэмэгдэж шар усны үер болох эрсдэл учирч болзошгүй тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, оршин суугаа газартаа үер усны суваг шуудуу татах, хамгаалах далан барих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгахгүй байх, халтиргаа гулгаанаас бэртэж гэмтэхгүй байхыг урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.





Связанные новости