NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-28 15:29:41

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /РИА Новости/.  Энэ улирлын дүнгээр Үндэсний хоккейн лигийн /NHL/ орлогын хэмжээ 6,2 тэрбум долларт хүрснээр хоккейчдын цалингаас суутгасан мөнгөний тал хувийг буцаан олгох боломжтой болно. Энэ тухай Daily Faceoff цахим хуудсанд тус лиг дэх эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Хоккейчдын цалин ба клубын эздийн орлогын хэмжээг 50:50 гэсэн харьцаатай байлгахын тулд улирал тутамд тоглогчдын цалингаас суутгаж эскроу дансанд хийдэг бол энэ улиралд суутгасан мөнгийг зарим хэсгийг буцаан олгох болсноор хоккейчдын орлого нэмэгдэнэ.


Энэ улиралд NHL-ийн удирдлага тамирчдын цалингийн 6 хувийг суутгасан бөгөөд талыг нь буцаан олгосноор дээрх харьцаа хадгалагдах юм.


Дээр дурдсан 6,2 тэрбум долларын орлогыг олж чадах эсэх нь удахгүй болох Стэнли цомын тэмцээн ба Нью-Йорк, Торонто, Эдмонтон, Бостоны багууд хэр амжилттай тоглохоос ихээхэн хамаарна. Эдгээр баг плей-оффын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд суутгасан мөнгөний талаас илүү хувийг хоккейчдод буцаан олгох гэнэ.


Үүний зэрэгцээ лигийн тамирчдын цалингийн дээд хэмжээг 83,5 саяас 87,7 сая долларт хүргэж өсгөх ажээ.

 

 

Связанные новости