Шайбтай хоккейн IV дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-27 14:46:56

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Шайбтай хоккейн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизоны тоглолт ирэх сарын 16-нд Кувейтэд эхэлнэ.


Тус тэмцээнд Монгол, Кувейт, Малайз, Индонезийн баг оролцох юм.


Монголын баг тэмцээний нээлтийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд Индонезтой, 18-нд талбайн эзэн Кувейттэй, 19-нд Малайзын эсрэг тоглох хуваарьтай байна. Шигшээ багийг А.Мэргэн, Б.Зоригт нар удирдаж байгаа юм.


Монголын хоккейчид өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Энэ удаад алтан медаль хүртэх зорилготой байгаа ажээ.  

Связанные новости