СЭЛЭНГЭ: Замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-27 10:59:51

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар-Алтанбулаг-Дархан чиглэлд үүрээр цас орсон. Одоогоор нэмж ороогүй, шуургатай байна.


Сэлэнгэ аймгийн АЗЗА компани замын зорчих хэсэгт давс цацаж байна.


Замын зорчих хэсэгт цас тогтож, мөстөж халтиргаа гулгаа үүссэн тул онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа.


Мөн замд гарч буй жолооч, зорчигч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, анхаарал болгоомжтой, хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөж байна.

 

Связанные новости