ХӨВСГӨЛ: “Алтан ишиг”-ний эзэн Х.Хашчулуун 24 өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-26 18:15:46

Төмөрбулаг, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн малчин Х.Хашчулуун “Алтан ишиг”-ний эзэн болж өнөөдөр шагналаа гардан авлаа.




Х.Хашчулуун нь мал аж ахуйн салбарт 33 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1000 гаруй ямаатай, жилд 700 гаруй ямаа төллүүлдэг.

Таван зуун ямааныхаа төлийг зуу, зуугаар нь 5 айлд хуваан өгч нийт 24 өрхийг малжуулсан байна.

 Малчид ямааг төллүүлж төлийг нь зуун хувь авч малтай болдог.




Х.Хашчулууны гэр бүл коронавирусний цар тахлын үед Халдварт өвчин судлалын төвийн хамт олонд мал сүргээсээ эрчим омгийн 100 ямааны махыг өгч байсан ажилч хөдөлмөрч, хүмүүнлэг гэр бүл гэдгийг энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар онцолж байлаа.




Х.Хашчулуун бага наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 1984 онд түүний аав эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж эхэлсэн бөгөөд 1000 гаруй толгой ямаатай.

Эрчим омгийн ямаа нь өндөр уулсын бүсэд зохицсон, чийрэг, бие томтой, цээжний хэсэг сайн хөгжсөн, ноолуурын гарц сайн, ясжилт сайтай хар зүстэй юм.

 

Связанные новости