СЭЛЭНГЭ: Осол гэмтлийн дуудлага 13.7 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-26 17:49:49

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2024 оны эхний 3 сарын байдлаар 393 осол гэмтэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.7 хувиар өссөн байна.

 

Дээрх бүртгэгдсэн осол гэмтлийн 287 тохиолдлыг насанд хүрэгчид, 106 тохиолдлыг хүүхэд эзэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

 

Гэмтэж бэртэгсдийн 24 хувь нь өндрөөс буюу шатнаас унаж бэртсэн тохиолдол эзэлж байна. Харин согтууруулах ундаанаас шалтгаалсан бэртэл гэмтэл 19 хувь, мод, төмөр механик гэмтэлд өртсөн тохиолдол 15 хувь, хүнд зодуулж хүчирхийлэлд өртсөн гэмтэл 14 хувийг эзэлж байна.

 

Мөн нийт ослын 11 хувь нь зам тээврийн, 6 хувь нь түлэгдэлт 6, бусад гэмтэл 11 хувийг тус тус эзэлж байна.

 

Связанные новости