БУЛГАН: Хаваржилт хүндэрсэн сумдад хүнс, эрүүл мэндийн багц хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-13 11:26:05

Булган, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хаваржилт хүндэрсэн 12 суманд 300 тонн улаан буудай, 30 тонн гурил, 15 тонн цагаан будаа, хүнсний багц 40 ширхэг, эрүүл мэндийн багц 40 ширхэг, 5 сумын Засаг даргын Тамгын газарт автомашин хүлээлгэн өглөө.



Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх талаар Монгол Улсын Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч байна.



Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар тогтоолоор 100 хувийн хөнгөлөлттэй үнээр 100 тонн тэжээл, аймгийн төсөвт зохицуулалт хийж 100 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг зэрэг шийдвэрийг аймгийн Онцго комисс, шуурхай бүлгийн хамтарсан шийдвэрийг тус тус гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Связанные новости