ХӨВСГӨЛ: “Хөх сувд”мөсний баярын мөсөн хотхоныг олон улсын урлаачид хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-20 17:08:25

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2024” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг  “Мазаалай” мөсөн хотхоныг бүтээсэн олон улсын мөсөөр урлаачид хийнэ.


Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд жил бүр болдог мөсний баяр энэ жилийн хувьд олон улсын хэмжээнд болж өргөжиж байгаагаараа онцлог юм.


Энэ жил Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр мөсөн шагайн тэмцээн, мөсөн сурын харваа, дарвуулт завины үзүүлбэр, тахтай морин чарганы уралдаан, цасны мотоциклын үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой уралдаан тэмцээн болно.

 

 "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

 

Связанные новости