ХЭНТИЙ: Аймгийн иргэдийн 38.8 хувь нь тоон гарын үсэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-13 17:03:07
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Хэнтий аймгийн 88 багаас 21 баг 4G сүлжээнд, 38 баг 3G сүлжээнд холбогджээ. Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчийн тоо 118 260, суурин интернэт хэрэглэгчийн тоо 3897, И-монголиа системд бүртгэлтэй иргэн 36030 байна.

Мөн аймгийн хэмжээнд нийт 53800 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсон бөгөөд 20886 иргэн буюу 38.8 хувь нь тоон гарын үсэгтэй болжээ.

Хэнтий аймгийн цахим шилжилтийн байдал аймгуудын дундаж түвшинд хангагдсан үнэлгээтэй байна. Тодруулбал, холбооны дэд бүтцийн бэлэн байдал хангагдсан, орон нутгийн удирдлагын манлайлал сайн, инновац мэдээллийн технологийг нэвтрүүлэн үйл ажиллагаа, үйлчилгээндээ сайжруулалт хийж байгаа, 2024 онд төрийн албан хаагчид болон иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2024 онд 21 аймгийн Засаг дарга нартай харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр долоон зүйл 26 заалтад тусгагдсан ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Связанные новости