БУЛГАН: Математикийн масс олимпиадын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-26 14:50:25

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 26. /МОНЦАМЭ/. Хангал сумын Засаг дарга М.Төмөрбатын нэрэмжит "Математикийн масс олимпиад"-ыг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-24-ний өдөр зохион байгуулж, 1-9 дүгээр ангийн сурагчид 100 хувь оролцон шилдгүүдээ тодруулжээ.

 

"Математикийн масс олимпиад"-ын бага ангийн төрөлд Д.Дэлгэрмаа багштай 1а анги, дунд ангийн төрөлд Д.Гэрэлмаа багштай 9а ангийн хамт олон шалгарч, Шилжин явах цомын эзэд болсон байна.


Сурагчдын хувийн амжилтаар, 1-р ангиас У.Тодманд, 2-р ангиас А.Баярхүү, 3-р ангиас Э.Хулан, 4-р ангиас Д.Анар, 5-р ангиас Э.Угтахбаяр, 6-р ангиас О.Өсөхжаргал, 7-р ангиас А.Анар, 8-р ангиас Б.Ерөөлт, 9-р ангиас Т.Буянхишиг нар  бүлэг бүрээс тэргүүн байрт шалгарсан байна


2013 оноос хойш жил бүр уламжлал болсон Засаг даргын нэрэмжит "Математикийн масс олимпиад"-ыг энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулсан ажээ.

 




 

 

Связанные новости