БУЛГАН: Малчид боловсролын салбарынханд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-22 10:41:13

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 21  /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гурванбулаг сумын малчин Д.Хишигдүүрэн Д.Мэндбаяр, Н.Хадбаатар нар боловсролын байгууллагын ажиллах орчин нөхцөлд анхаарч нийт 7 300 000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.


Хөгнө багийн малчин Д.Хишигдүүрэн, Ц.Нарангэрэл нарын гэр бүлээс EБС-ийн дизайн технологийн хичээлд хэрэглэх 26 нэр төрлийн 130 ширхэг багаж төхөөрөмж авахад зориулж нэг сая төгрөг,


Хөгнө багийн малчин Дашзэвэгийн Мэндбаярын гэр бүлээс Багш хөгжлийн төвийн тохижилт, Номын сангийн ханын шүүгээ, Дотуур байрны охидын тасгийн цонхны хөшиг зэргийг шийдвэрлэхэд 5 800 000 төгрөг,


Хөгнө багийн малчин Найдангийн Хадбаатарын гэр бүлээс багшийн ажиллах нөхцөл сайжруулахад зориулж 500 000 төгрөг


Малчид өөрсдийн санаачилгаар хүүхэд нэг бүрийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, суралцах таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлснийг Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Нарантунгалаг баяртайгаар ярьж байна.








Связанные новости