БУЛГАН: Хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-19 17:47:34

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Амбулаторийн үзлэгийн 7.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, үүнээс 89.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь тус аймагт бага насны хүүхдийн өвчлөл их байгаа тул хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх болжээ.


Булган аймагт өнөөдрийн байдлаар амьсгалын замын цочмог хам шинж 10,000 хүн ам тутамд 19.07, томуу, томуу төст өвчин 10,000 хүн ам тутамд 151.80 бүртгэгдэж “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нэмэлтээр ор дэлгэж, 32 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Улсын хэмжээнд цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/554 дугаар тушаалаар бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс, дунд, ахлах ангийн хичээл сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарсан юм.



 

Связанные новости