Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг 16-гаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2023-07-26 13:29:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. 


Энд мэдээлснээр татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг оны эхнээс 16 хэргээр буюу 9 дахин нэмэгджээ. Энэ талаар ШЕЗ-ийн шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэгээс тодруулбал, өнгөрсөн онтой харьцуулахад энэ төрлийн хэрэг 18 болж нэмэгдэж өссөн дүнтэй гарсан хариуг өглөө.


Өнгөрсөн онд татвараас зайлсхийсэн хоёр хэргийг таслан шийдвэрлэж байжээ. Тайлант хугацаанд гарсан бусад хэргүүдийн талаар ШЕЗ-ийн албаны дарга Х.Билгүнзаяа, хэлстийн дарга Б.Оч нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Нүүрсний гэх хэргийг хэрхэн шийдвэрлээд байна вэ? Хохирлын хэмжээ нэмэгдсэн үү?

-Энэ хэргийг Нийслэлийн прокурорын газар хянасан. Анхан шатны шүүхэд 63 хүнд холбогдох 8 хэрэг ирсэн. Үүнээс 33 хүнд холбогдох 5 хэргийг нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж, 30 хүнд холбогдох 3 хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох 2 хэрэг ирснээс 5 хүнд холбогдох 1 хэргийг шийдвэрлэж 5 хүнд холбогдох 1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.



Нүүрсний гэх тодотголтой хэрэгт ногдуулсан ял шийтгэлийн дийлэнх нь торгох ял оногдуулж нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял оногдуулсан.


Нүүрсний гэх тодотголтой энэ хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Давхардсан тоогоор 6 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. 

  • Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын шүүхэд 3 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд нэг хэрэг,
  • Мөн нийслэлийн Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд нэг  хэрэг буюу нийт 5 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтанд холбогдуулан шийдсэн хэрэг байхгүй. Оногдуулсан ял шийтгэлийн хувьд дийлэнхэд нь торгох ял оногдуулж нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял оногдуулсан.


-Төр, засгаас авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой шуурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл энэ хэрэгт холбоотой гэх, ХАА-н сайд асан Т.Бадамжунайн хэрэг замхрах нь хэмээн нийгмийн сүлжээнд шүүмжлэлттэй хандаж байгаа. Энэ хэргийн талаар тодруулна уу?

-Т.Бадамжунайд холбогдох энэ хэрэг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд байгаа. Шүүхийн зүгээс прокурорын саналыг харгалзан таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдэж байгаа.


Тодруулбал, яллагдагчийн өмгөөлөгч яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 7-нд ирүүлсэн. Үүнийг хүлээн авч хянан хэлэлцээд өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж өөрчлөн шийдвэрлэсэн. Яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу энэ хэргийг бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалтад саад учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн, мөн эрүүл мэндийн шалтгаанаар хилээр гарахыг хязгаарлаад байгаа гэв.


Т.Бадамжунайд холбогдох энэ хэрэг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд байгаа.


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулснаар дурдсан хугацаанд 59.197 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Эдгээрийг задалвал,

  • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 7026 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна.
  • Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 32.050 хэрэг маргаан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 8.3 хувиар өсжээ.
  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1336 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 30.6 хувиар өссөн дүнтэй байна. 

Зөрчлийн 13.596 хэрэг хянан шийдвэрлэж, 560 хүнд хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллах арга хэмжээ авч, 723 хүн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхүүд 1144 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнө оноос 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 1779 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 5.1 хувиар өс
жээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 408 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 30.6 хувиар буур
чээ. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим 491 хэрэг, Иргэний хэргийн танхим 727 хэрэг, Захиргааны хэргийн танхим 233 хэрэг тус тус хянан шийдвэрлэжээ. 

Гэм буруутайд тооцогдсон 8543 иргэн
, хуулийн хоёр этгээдэд ял, хуулийн хариуцлагын арга хэмжээ оногдуулсан. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 12 иргэнд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 127 хүүхдэд, зорчих эрхийг хязгаарлах ялаар 845 иргэн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 999 иргэн, 1424 иргэнд хорих ял оногдуулж, 4278 иргэн, 2 хуулийн этгээдэд торгох ял оногдуулжээ.  

 

 

Связанные новости