Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхдийг төөрөхөөс сэргийлэх чиглэлээр алба хаагч нар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-07-11 13:47:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна.

 

Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.

 

Наадамчин олныг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулалгүй, гараасаа хөтөлж, осол, эрсдэлгүй сайхан наадахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар зөвлөлөө. 




Связанные новости