Хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 10:58:36

Монголчууд ахуйн хэрэглээндээ, өргөнөөр ашигладаг халуун тогооноос болж, бага насны хүүхдүүд олноор түлэгдэж байна.

Эцэг эхчүүд 0-5 насны хүүхдээ анхаарал болгоомжгүй орхих, эсвэл халуун тогтоогоо хүүхдийн гар хүрэх газар тавих  зэргээс болж, хөл, гар, толгой,  бие рүүгээ халуун хоол, цай асгаж, түлэгдэж, бэртэж гэмтдэг. Өнгөрсөн жил Нэгдсэн эмнэлэгт дээрх шалтгаанаар 10 гаруй хүүхэд ирсэн бол он гарсаар гурван хүүхэд түлэгджээ. Энэ тоо бага мэт боловч, үүний цаана,нутаг дэвсгэрийн байршлаас хамаарч, олон арван иргэн Улаанбаатарыг зорьдог байна. Урд талын сумд аймгийн төвд ирдэг бол, хоттой ойр, хойд малын сумд шууд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг аж. Гэхдээ орон нутагт эмчилэх боломжгүй, түлэгдэлтийн хувь ихтэй хүүхдийг нийслэл рүү явуулахаас өөр арга байдаггүйг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

27 хувиас илүүгүй, түлэгдэлтэй хүүхдийг эндээ асарч сувилдаг. Энэ төрлийн гэмтэлд зориулсан тос өртөг өндөртэй учраас, эцэг эхчүүдээс авч,бусад хэрэглэгдэхүүнийг эмнэлэг байгууллагаас хангадаг. Иймээс 0-5 насны хүүхэдтэй, ахуйн хэрэглээндээ халуун тогоо ашигладаг бол гар хүрэх боломжгүй газар байршуулж, хүүхэддээ тавих хараа хяналтаа улам сайжруулахыг эмч, мэргэжилтнүүд  зөвлөж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Связанные новости