Иран ирэх сард цөмийн реактораа барьж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-02-01 08:16:32

МОСКВА. /Sputnik/. Тегеран ирэх саруудад тус улсын Бушер хотод хоёр том цөмийн реакторын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна хэмээн Ираны Атомын эрчим хүчний байгууллага ням гарагт мэдээллээ.

Тегеран, Москва энэ барилгын ажлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Бушерт ОХУ-ын барьсан атомын цахилгаан станц 2011 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ирэх жилээс бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ.

2014 оны есдүгээр сард ОХУ-ын шинжээчид Бушер-2 төслийг Тегеранд танилцуулсан юм. Цөмийн хоёр реактор барих тухай хэд хэдэн гэрээг Иран арваннэгдүгээр сард ОХУ-тай байгуулж, нэмж барих 6 реакторын тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Х.Сарнай

 

Связанные новости