Сэлэнгэ аймгийн 36 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-31 22:20:51

Сэлэнгэ аймагт өрхийн мэдээллийн сангийн дахин үнэлгээний ажил өнөөдрийн байдлаар 50 хувьтай явагдаж байна. 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав энэ сарын 27-ны өдөр аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн ажил байдалтай биечлэн танилцлаа. Тус хэлтсийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа бөгөөд 1, 2-р сард багтаан хүүхдийн мөнгө бүрэн олгохын тулд уг ажлыг онцлон түлхүү явуулж байгаа хэмээн хэлтсийн дарга Ж.Алтанцэцэг мэдээллээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээний 8 банкаар 36 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг олгох гэнэ. Түүнчлэн шинээр мэндэлсэн 2000 гаруй хүүхэд, мөн өрхийн мэдээллийн бүртгэл судалгаанд хамрагдаагүй өрхийн мэдээллийн судалгааг авч өрх гэрээр нь явж уртасгасан цагаар ажиллаж байгаа ажээ.

Өнгөрөгч 2015 онд Сэлэнгэ аймгийн Халамжийн санд 8,4 тэрбум төгрөг төсөвлөгдөж 44 нэр төрлийн халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол энэ онд 8,0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Оны эхний сарын тэтгэвэр тэтгэмж цаг хугацаандаа олгогдсон байна. Сэлэнгэ аймгийн Нийгмийн Халамжийн хэлтэс нь нийт 65 хүний бүтэц орон тоотойгоос 8 ажилтан хөдөлмөрийн гэрээгээр, Сүхбаатар сумын Нэг цонхны үйлчилгээнд 3 мэргэжилтэн ажиллаж байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Связанные новости