Зүүнбаянгийнхан “1000 тэмээний баяр”-аа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-01-30 20:05:40

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгоны иргэд “1000 тэмээний баяр”-аа тэмдэглэлээ.  Тэмцээнийг аймгийн сайн малчин Ц.Баярхүүгийн нэрэмжит болгон  зохион байгуулсан бөгөөд  зэргэлдээх зургаан сумын  тэмээчин, тэмээн пологийн тамирчид оролцсон байна.

Хурдан тэмээг есөн км газраас  уралдуулахад Зүүнбаян багийн малчин У.Төмөрчөдөрийн хүрэн ат түрүүлсэн бол хурдан торомны уралдааныг таван км газраас эргүүлэхэд Улаанбадрах сумын малчин Б.Батзоригийн шарга тором магнайллаа. Харин тэмээн полоны тэмцээнд  Х.Эрдэнэдалай ахлагчтай Сайхандулаан сумын багийн  тэргүүн байрт  шалгарч, О.Эрдэнэбат ахлагчтай Хөвсгөл сумынхан удаалсан байна.

 Зохион байгуулагчид  тэмээн поло тэмцээнд түрүүлсэн  баг тамирчдыг болон түрүүлж ирсэн хурдан ат,  хурдан торомыг тус бүр 500 мянган  төгрөгөөр байлав.

                                                                                                                      Х.Эрдэнэбулган

Связанные новости