Дэлгэрэх сумын малчин П.Содбаяр “Алтан хурга”-ны эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-01-30 20:02:14

Буянт  мал сүргээ өсгөж үржүүлсэн малчдыг ХХААЯ, МҮОНР-гаас жил бүр шалгаруулж  “Алтан төл”-ийн эзнээр өргөмжилдөг. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын  Цагаан хад багийн малчин П.Содбаяр  700 эм хониноос 939 хурга бойжуулж “Гал” бичин жилийн босгон дээр “Алтан хурга”-ны эзэн боллоо. Тэрээр 2015 оны жилийн эцсээр 2582 толгой мал тоолуулсан бөгөөд үүний 1900 гаруй нь хонин сүрэг аж.

Мал сүрэг нь гурван мянган толгойд хүрч байгаа ажилсаг малчных эдүгээ Хэнтий аймгийн Галшар суманд оторлож байгаа бөгөөд малын гарз хорогдолгүй өвөлжиж  буй. Энэ жил Дэлгэрэх суманд цас их унаж хүйтэрснээс зуд болсон хэдий ч тэднийх зөвхөн өөрийн малдаа 20 гаруй тонн өвс, тэжээл бэлтгэн авч өвлийг ажралгүй өвөлжиж байна. Дашрамд дурдахад   түүний аав Пүрэвзал улсын сайн малчин болж байсан бол Содбаяр аймгийн сайн малчны алдрыг 2008 онд хүртжээ.

Х.Эрдэнэбулган

Связанные новости