Хатгаа өвчний вакцинд 2, 4, 9 сартай хүүхдүүдийг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-30 11:36:37

Дархлаажуулалтын зөвлөх хорооны Дэд дарга, ДЭМБ-ын Бүсийн хорооны улаанбурханы тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны гишүүн,  Академич, профессор, вирус судлаач П.Нямдаваагаар ахлуулсан  ажлын хэсэг өчигдөр ЭМСЯ-нд хуралдлаа.

 Тус хурлаар Монгол улсад 0-5 насны хүүхдүүдийн дунд уушгины хатгаа өвчний үүсгэгчийн зонхилох шалтгаан болж буй пневмококкын 13 цэнт вакциныг сонгосон хоёр дүүрэгт нэвтрүүлэх,  насны тов болон нэвтрүүлж эхлэх хугацааны саналыг танилцуулан  ирэх 5 дугаар сарын 1-ний  өдрөөс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдийг пневмококкын 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхлэхээр шийдвэр гаргав.

Мөн полиомиелитийн гурван цэнт вакцинаас хоёр цэнт вакцинд шилжих Үндэсний шилжих өдрийг ирэх 4 дүгээр сарын 27-нд болгохоор  нэгдсэн шийдэлд хүрчээ. 

Ж.Болор

Связанные новости