Тэшүүрийн дугуйлан хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 18:22:12

Булган аймаг тэшүүрийн спортоор гаргасан амжилтаараа улсад дээгүүрт ордог. Гэвч сүүлийн хэдэн жилд аймгийн төвд бэлтгэл сургуулилт хийхэд зориулж мөсөн зам засаж байгаагүй. Харин тэшүүрийн спортын мастер, дасгалжуулагч Б.Базарсад тэшүүрийн дугуйлан хичээллүүлж байна.

Тус дугуйлан 11 сараас эхэлсэн бөгөөд анх хуурай бэлтгэл буюу гүйх дасгал хийх зэргээр мөсөн дээр гарахын өмнөх бэлтгэлийг  хийж байсан бөгөөд 12 дугаар сарын 7-ноос Булган аймгийн Соёл амралтын хүрээлэнгийн хашаанд мөс тавьж 25-наас эхлэн 27 тамирчин хоёр ээлжээр хичээллэж байна.  Дугуйлангийн хүүхдүүд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож,  улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах аж.  Тэшүүрийн зам болгож тавьсан  мөс нь  мэргэжлийн түвшинд, дэлхийн стандартын хэмжээнд хүрээгүй ч хүүхдүүдийн бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг 100 хувь хангаж чадаж байгаад  эцэг эхчүүд, багш сурагчид  сэтгэл өндөр байна.

П.Батням

Связанные новости