“Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” эссэ бичлэгийн уралдааны дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 18:13:07

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан цэцэрлэгийн багш нарын дунд “Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” эссэ бичлэгийн уралдааныг явуулж, дүнгээ гаргажээ.

Уралдаанд Дорнод аймгийн хэмжээний СӨБ-ын 97 багш бүтээл ирүүлснээс Хэрлэн сумын 1-р цэцэрлэгийн багш Б.Бадамцэцэг тэргүүлсэн байна.

БСШУЯ-наас чанарын шинэчлэлийн хүрээнд багш нарынхаа хүүхдийн эрх болоод хүүхэд хамгааллын талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш бүр хүүхдэд хайртай, цэцэрлэг бүр хүүхдэд ээлтэй орчин байлгах зорилгоор дээрх уралдааныг зохион байгуулжээ.

Б.Туяа

   

 

Связанные новости