Зэрлэг ан амьтан уулнаас буух болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-29 17:16:31

Сүүлийн үед аргал, янгир зэрэг зэрлэг ан амьтад уулнаас бууж, малчдын хотонд сүргээрээ орсон тохиолдлууд гарах болжээ.

Тухайлбал, Баян-Өлгий аймагт уулархаг газруудаар цас их орсноос зэрлэг амьтад уулнаас буусан  байна.

Иймд тус аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдад хужир шүү, өвс тэжээл, ус өгөх зэргээр зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Б.Туул

Связанные новости