Үл хөдлөх хөрөнгийн хөнгөлөлт эдлэх иргэдийн тоо нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 15:13:34

Сүхбаатар аймгийн үл хөдлөх хөрөнгийн хөнгөлөлт эдлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

2013 онд 814 хүн, 2014 онд 934 хүнд 381,1 сая төгрөгийн, 2015 онд 1008 хүнд 478,2 сая төгрөгийн хөнгөлөлт тус тус олгожээ. Эндээс, иргэдийн орон сууц болон хувийн байшинтай болох явдал жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээрээ иргэдийн амьдралын түвшин дээшилж байгаа нь харагдаж байгааг хэмээн аймгийн татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн дарга Ц. Чулуунцэцэг хэлж байна.

Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн татварын буцаан олголтын материалыг  жил бүрийн хоёр дугаар сарын сүүлээр авдаг. Энэ жилийнх 2 сарын 5-наар дуусгавар болно. Уг хөнгөлөлтөнд хамрагдсанаар тухайн хөрөнгөнийхөө 30 сая хүртэлх төгрөгийн 10 хувийг буцаан авдаг юм.

Т. Одончимэг

 

Связанные новости