Ахмадууд тэтгэврийн зээлээр цагаан сараа тэмдэглэх гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 15:09:27

Сүхбаатар аймгийн ХААН банкны ажлын ачаалал он гараад эрс нэмэгджээ. Хэрэглээний зээлийн хэмжээ болон хугацаа нэмэгдсэнтэй холбоотой  ахмадууд тэтгэврийн зээлийг зөвхөн ХААН банкаар авахыг илүүд үзэх болсон байна.

Сар шинийн баяр хаяанд ирээд байгаа энэ цаг үед ахмад настнууд маань тэтгэврийн хэдэн төгрөгөө авч л сар шинийн баяраа гаргахгүй бол өөр сонголтгүй байгааг тэд хэлж байгаа юм.

Банкны мэргэжилтний хэлж байгаагаар ихэнх ахмадууд 18-24 сарын хугацаатайгаар зээл авч байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар банкны тэтгэврийн зээлийн ачаалал их хэвээр байна.

Хаан банкны тэтгэврийн зээл өмнө нь  18 сарын хугацаатай байсан бол одоо хугацаа нь 24 сар болж нэмэгдсэн байна.

Т. Одончимэг

 

Связанные новости