НӨАТ-ын сугалааны азтануудад мөнгийг нь шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-29 15:05:19

НӨАТ-ын сугалааны  анхны азтануудын хожсон мөнгө өчигдөрөөс буюу энэ сарын 28-наас дансанд нь орж эхэлсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Өчигдөр 20 мянган төгрөг хожсон 946, 100 мянган төгрөг хожсон 89 азтаны мөнгийг дансанд нь шилжүүлжээ. Харин өнөөдөр 500 мянган төгрөг хожсон 9 азтанд хонжворын мөнгийг шилжүүлэх аж.

НӨАТ-ын анхны сугалааг энэ сарын 17-нд зохион байгуулсан бөгөөд нийт 1044 азтан тодорсон. Дараагийн сугалааг энэ сарын 31-ний ням гарагт 19.00 цагаас зохион байгуулах юм.

Ч.Ариунболд

Связанные новости