Хил хамгаалах байгууллагын дээд шагналыг анх удаа хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 13:30:06

Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Алтан шонхор” шагналыг анх удаа хил хамгаалах туслах хүчний гишүүнд олголоо.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгуулагдсан Хил хамгаалах байгууллагын туслах хүчний зөвлөлгөөний үеэр ахмад хилчин Г.Даваадорж энэхүү хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагналыг хүртсэн юм. Тэрээр:”Өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэл маш өндөр байна. Би хил хамгаалах байгууллагын ахлагчийн эгнээнд орж 22 жил ажиллаад 2009 онд тэтгэвэртээ гарсан. Тэгээд 2011 оны 3-р сараас алба хааж, ажиллаж байсан ХЦ-ийн 0101-р ангийнхаа “Бүргэдэй уул”-ын заставт хилийн туслах хүчний гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд хилчидтэйгээ хамтарч хилийн торон саадыг засах, хил орчмын дэглэмийн зөрчил гарахаас  сэргийлж, хилд тулсан хариулагагүй мал, машин тэрэгний хөдөлгөөн болон бусдад зүйлүүдийг хилчиддээ мэдэгдэж, нэн даруй арга хэмжээг авахуулж ирсэн. Мөн хилийнхээ заставтаа тусалж, өөрийн унаагаараа үйлчлэх, аж ахуй тохижилтын ажил, хилийн хянах манааны байр барих зэрэг ажилд жил бүр оролцож хамтарч ажиллаж байгаа. Энэ бүгдийг минь үнэлж энэ хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Алтан шонхор” шагналаар шагнасанд маш их баяртай байна. Цаашид улам сайн ажиллах болно.  Хилчиддээ бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. Хил маань амар амгалан байг” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Связанные новости