Өвс тэжээл, сүү цагаан идээний үнэ өсөх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:59:48

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын хүнсний зах дээр өнөөдрийн байдлаар хонины кг мах 4000, үхрийн мах 3800 төгрөг, ОХУ-д үйлдвэрлэгдсэн 50 кг гурил 41000, кг цагаан будаа 2500, литр сүү 2000 төгрөг байна.

А80 бензин 1500, А92 1650, дизель түлш 1790 төгрөг байна. Цахилгаан эрчим хүчний үнэ суурь үнэ, шинэ өөрчлөлт зэргээр нэмэгдсэнд иргэд дургүйцсээр байна.

Өлгий сумын нутагт цас зудын байдал хөдөөнийхнөөс дутуугүй хүнд байгаа, Өлгийнхөн хадлангийн талбайгүй, бэлчээргүй мөртлөө аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг зөвхөн хөдөөний малчдад тараасаар байгаад эндэхийн иргэд гомдолтой. Ойрын үед энд өвс тэжээл, сүү цагаан идээ, хүнсний ногооны үнэ өсөх төлөвтэй байна           

       Ш.Айзаря

 

Связанные новости