Хараагүй иргэд массажны төв нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:12:40

Сүхбаатар  аймгийн төв Баруун-Урт хотноо хэсэг хараагүй иргэд нэгдэн  BEST массажны төв шинээр нээн, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аймгийн хараагүйчүүдийн холбоог түшиглэн харааны бэрхшээлтэй дөрвөн иргэнд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нийт 4 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосноор төвийнхөө үүд хаалгыг ийнхүү нээлээ.

Тэд үндсэн гурван төрлийн массаж, бариа заслыг хийх бөгөөд үнийн хувьд Улаанбаатар хотын ханштай ижил байгаа. Үүний учир нь төв газрын массажны газрууд цагт баригддаг бол бидний хувьд нэг хүнд хэдэн ч цагаар массаж хийх боломжтой. Тиймээс үнийн хувьд ялгаагүй байгаа гэдгийг холбооны тэргүүн Т. Золзаяа хэллээ. Хараагүй хүмүүсийн хувьд сонсгол болоод, гарын мэдрэхүй сайн хөгжсөн байдаг учир массажист хийх, энэ талаар сургахад дөхөм байдаг байна.

Тэдний хувьд “Юм харахгүй гээд группын хэдэн төгрөг хараад суух биш өөрсдийн хэмжээнд хийж чадах зүйлээ хайж, эрэлхийлж эцэст нь ийнхүү өөрсдөдөө таарсан ажилтай, орлоготой боллоо” хэмээгээд өөрсдийг нь дэмжиж тусалсан бүх хүмүүст талархалаа илэрхийлж байсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 18 иргэнд 20 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.

Т. Одончимэг

 

 

Связанные новости