Албан хаагчид эргүүлд гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:08:10

Төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид Цагдаагийн байгууллагатай хамтарч энэ сарын 28-аас ирэх сарын 6 хүртэл эргүүл, жижүүрт гарч байна.

Сар шинийн баяртай холбоотойгоор эрс нэмэгдэж буй орон байрны хулгайн гэмт хэргийг бууруулахад Зуунмод хотын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, урд, хойд таксины зогсоол, Авто тээврийн төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний салбар, Төв Чандмань Дулааны эрчим хүч, Биеийн тамир,спорт, Онцгой байдлын газар, Хайрхан зам хоршоо зэрэг байгууллагууд хамтран ажиллана.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости