"Фэйсбүүк"-ийн орлого хоёр дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-28 13:40:05

ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын орлого хоёр дахин нэмэгдлээ гэж нийгмийн сүлжээний “Фэйсбүүк” компани мэдэгдэв.

2015 оны 12 дугаар хүртэлх гурван сард фэйсбүүкийн цэвэр ашиг 1.56 тэрбум доллар хүрсэн байна. Өмнөх улиралд уг үзүүлэлт 701 сая доллар байжээ.

Мөн хугацаанд олсон орлогын 80 хувийг гар утасны зар сурталчилгаа бүрдүүлсэн тухай компани дурджээ. Үүний зэрэгцээ Нью-Йоркийн хөрөнгө биржид хувьцаа нь арилжаалагдаж эхэлснээс хэдэн цагийн дараа “Фэйсбүүк” компанийн хувьцаа 8.7 хувиар өссөн нь урьдчилан таамаглаж байснаас дээгүүр үзүүлэлт болсон байна.

Тус компанийн 2015 оны орлого 44 хувиар өсч, 17.9 тэрбум доллар болсон бол цэвэр ашиг нь 800 сая доллароос 3.7 тэрбум доллар болж өсчээ.

Д.Нямтулга

 

Связанные новости