Пак Гын Хэ Иранд айлчлах боломжийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-27 16:04:41

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Иранд авсан олон улсын хориг арга хэмжээг саяхан цуцалсантай холбоотойгоор тус улсад айлчлах боломжийг судалж байгаа тухай түүний албан ёсны төлөөлөгч Чон Ен Гук мэдээлжээ.

“Хэрэв айлчлалыг зохион байгуулбал энэ нь Өмнөд Солонгосын удирдагчийн Иран улсад хийсэн түүхэн дэх анхны айлчлал болно” гэж тэрбээр онцлон дурдсан байна. Айлчлалыг чухам хэдийд хийж магадгүйг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн төлөөлөгч хэлж чадаагүй байна.

Нефть, хийн арвин нөөцтэй Иран улстай Өмнөд Солонгос эдийн засгийн харилцаагаа сэргээхийг зорьж байна гэж урьд нь мэдээлжээ.

Өмнөд Солонгос 2005-2008 онд Иранаас хоногт 76 сая торх нефть импортолдог байсан байна. 2010 онд 62 сая доллар болж буурчээ. Харин одоо импортын хэмжээ 10 сая торхоор нэмэгдэж  магадгүй гэж Өмнөд Солонгосын шинжээчид таамаглаж байна.

Д.Жаргал

 

Связанные новости