Золбин ноход ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 15:42:19

Золбин ноход их боллоо гэсэн гомдол санал иргэдээс их ирж байна. Энэ талаар Булган аймгийн хот тохижилт үйлчилгээний хэлтсээс тодрууллаа.

Золбин нохой авлах ажлыг бусад аймгууд тусдаа хөрөнгө төсөвлөж хийдэг бол манай аймаг дөнгөн данган сумынхаа мөнгийг л шийдэж байна. Оны өмнөхөн 10 хайрцаг сум авчирсан, тэрнийхээ мөнгийг өгч чадаагүй байтал төсөв хаагдаад одоо ч өртэй л явж байна гэсэн мэдээллийг өглөө. 2013 онд 800, 2014 онд 833, өнгөрсөн 2015 онд 870 нохой авлаж булсан байна. Зуны дэлгэр цагт нохой устгал хийдэггүй, сэрүүний улиралд устгадаг юм байна. Он гараад 25 нохойн устгал хийжээ. Булган аймгийн хувьд “Монгол ав” ХХК – аас гэрээ хийж нэг хайрцаг сумыг 70 мянгаар худалдан авдаг юм байна.

                                                                                                                           П.Батням

Связанные новости