Швейцарийн иргэнийг хулгайлсан босогчид хамсаатнуудаа суллахыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-27 12:16:44

МОСКВА. /RIA Novosti/. Швейцарийн иргэн Беатрис Стокли гэдэг эмэгтэйг Мали улсын Томбукту хотод энэ сарын 8-нд хулгайлсан босогчид тус улсын шоронд байгаа бүх хамсаатнаа суллахыг шаардсан тухай Мавританы мэдээллийн агентлаг босогчдын хийсэн мэдэгдлээс иш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “Лалын шашинт Магрибын орнууд дахь Аль-Каида” бүлэглэлийн босогчид Швейцарийн иргэнийг хулгайлсны хариуцлагыг хүлээсэн бөгөөд Малигийн Засгийн газрын барьж хорьсон бүх гишүүнийг нь, мөн командлагчдынх нь нэг болох Аби Тураб гэдгээрээ алдартай Ахмад Аль-Факкийг суллавал Стоклиг суллана гэж мэдэгдсэн байна. Аби Турабыг Нигер улсад баривчилж, НҮБ-ын Олон улсын шүүхэд шилжүүлжээ.

Стоклиг бүр 2012 оны дөрөвдүгээр сард хулгайлсан гэж урьд нь мэдээлж байв. Тухайн үед Буркино-Фасогийн эрх баригчдын гаргасан хүчин чармайлтын үр дүнд лалын шашинтнууд түүнийг суллажээ.

Мавританы агентлаг онцлон тэмдэглэж буйгаар, тус агентлагийн олж авсан босогчдын дүрс бичлэгийн хуулбараас үзвэл, бүлэглэлийнх нь толгойлогчийн лалын шашинт аль нэг оронд буцаж ирэхийг хориглосон тушаалыг зөрчсөн гэж босогчид Стоклиг буруутгаж байгаа аж.

Д.Жаргал

 

Связанные новости