“Тоска” дуурийг Италийн удирдаач дохино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-27 11:24:17

УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Пуччинигийн "Тоска" дуурийг 34 дэх жилдээ тоглох гэж байна.

Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байгаа бол Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио дуурийг удирдан тоглуулах юм.

Энэ удаагийн тоглолтод Флория Тоскад С.Мөнгөнцэцэг, зураач Марио Каварадоссид Б.Дамдинсүрэн, Чезаре Анжелоттид М.Болд, гүн Скарпьягийн дүрийг Ц.Баттөр нар бүтээх юм. 1994 онд “Тоска” дуурийг хоёр дахь тавилтаар тоглоход нь УГЗ Ж.Бүрэнбэх удирдаж, энэ найруулгаараа одоо хэр нь үзэгчдэд хүрч байгаа юм.

Эл дуурь нь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хартай, гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын дүрийг хөгжмийн аялгуугаар маш тодорхой гаргаж өгсөн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг ихэд татаж, одоо хэр нь бишрүүлж буй бүтээл юм.

Тус дуурь энэ сарын 30,31-нд театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Ж.Болор

Связанные новости