Цаг агаар тогтворжвол сумын гэрэлтүүлгүүдийг ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 11:12:25

Төв аймгийн Зуунмод сумын зургаан багт асахгүй байгаа 150 орчим гэрэлтүүлэгийг ажиллуулах  сэлбэг, хэрэгслийг базаасан ч цаг агаарын тогтворгүй  байдлаас болж, шинэчилж чадахгүй байна.

Энэ ажлыг хариуцан зохион байгуулдаг "Төв шинэчлэл" төсөвт үйлдвэрийн газрын дарга М.Ширбазарын хэлснээр  салхи ихтэй, хүйтэн сэрүүн нөхцөлд  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар шинэчлэлийг  түр хойшлуулсан. Цаг агаар тогтворжвол энэ ажлыг нэн даруй зохион байгуулна гэв.

Зуунмод сумын 1-р багт шонтой 417, цамхагт нэг, нарны  11, 2-р багт  шонтой 58, цамхагт долоо, 3-р багт шонтой  48, цамхагт  тав, 4-р багт шонтой  33, цамхагт дөрөв, 5-р багт шонтой 110, цамхагт хоёр, 6-р багт шонтой 61, цамхагт гэрэл  гурав, нийтдээ 771 гэрэлтүүлэг ажиллаж байна. ёстой юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости