“Үндэсний супер лиг” үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТСагсанбөмбөгийн “Үндэсний супер лиг”-ийн тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна.
Энэ өдрийн тоглолтыг сонирхуулбал, 16.30 цагаас "Ховд Мон-Алтиус" - "Монгени Хөх толботон" багуудын тоглолтоор эхэлнэ. Дараа нь "Архангай Лидер"-"Харцага", "Мон-Алтиус Смарт" - "Сентоза Ирвэс" багуудын тоглолт болно. “Үндэсний супер лиг”-ийг одоогийн байдлаар "Баянгол Сентоза Ирвэс" есөн хожил, хоёр хожигдолтой тэргүүлж, "Төв аймаг Төв ургац" 8, "Дархан Гарьд" зургаан хожилтой удаалж байгаа юм.
Д.Өлзий