Увсын Бөхмөрөн Улсын тэргүүний суманд өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 10:27:04

Хоёр жил тутамд бүс бүсээс нэг Улсын тэргүүний сум шалгаруулж, тухайн сумыг 100 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг билээ. Энэ жил Увс аймгийн Бөхмөрөн сум Улсын тэргүүний сумын шалгуур үзүүлэлтийн болзлыг ханган Увс аймгаас сонгогдон өрсөлдөх гэж байна.

2012 онд баруун бүсээс гэхэд таван аймгийн 5 сум өрсөлдөж, Увс аймгийн Ховд сум ялалт байгуулж байсан бол өнгөрсөн 2014 онд Ховд аймгийн Үенч сум улсын тэргүүний цол хүртэж байжээ. 

Тус сум нь аймгийн төвөөсөө 180 гаруй км алс оршдог, Увс аймгийн хамгийн хойт талын сум бөгөөд урд талаараа Баян-Өлгий аймагтай, хойт талаараа ОХУ-ын Тува улстай хиллэдэг юм. Үзэсгэлэнт байгаль, ховор, нэн ховор ан амьтан, жигүүртэн шувууд, уул уурхай элбэгтэй тус сумын бас нэг брэнд нь байгаль эхийн гараар урлагдсан Заант хад билээ.

Бөхмөрөн суманд сүүлийн жилүүдэд улсын болон аймаг орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, ард иргэд, аж ахуйн нэгжийн хандив дэмжлэгээр олон арван бүтээлч ажлууд хийгдэж сумын дайтай сум болж чадсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости