«Арман» клубын амжилт ахисаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 16:29:52

Баян-Өлгий аймгийн «Арман» таэквондогийн клубын амжилт ахисаар байна. 

-Манай тамирчид дэлхийн дэвжээ рүүгээ тэмүүлж байна. Бүс, улсын наадам, тэмцээнүүдэд оролцон урамшсаар Улаанхус сумын уугуул Б.Жандос мань эх орныхоо тамирчдын багтайгаа Болгар Улсад болсон олон улсын наадмаас мөнгөн медальтай ирсэн явдал бол чамлахааргүй амжилт юм. Бид сум бүрт салбартай болох зорилт тавин ажиллаж байна. Дэлүүн суманд салбартай боллоо гэж «Арман» клубын тэргүүн М.Ерлан ярилаа. 

Гуравдугаар сарын эцсээр Казахстанд зохиогдох Азийн аварга шалгаруулах наадамд оролцохоор эднийхэн бэлтгэлээ хийж байна. Манай таэквондо спортын гол ивээн тэтгэгчээр Дэлхийн зөн олон улсын байгууллага ажиллаж харамгүй тусламж өгч байгаа гэнэ.

                                                                                                                                     Ш.Айзаря

 

Связанные новости