Хууль баталснаас хойш 47.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-26 15:34:58

УИХ-ын чуулганы хуралдаанаар Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаас хойш арилжааны 7 банк 759 зээлдэгчид 47.2 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарчээ. 

Үүнээс 6 банк нийт 110 зээлдэгчид 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгов.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Үндсэн хуулийн цэцээс Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. уг дүгнэлтийг УИХ хүлээж авснаар ипотекийн зээл зогсонги байдалд ороод байсан юм. Харин УИХ-ын дарга ипотекийн зээлийн асуудлыг сар шинийн баярын өмнө шийдвэрлэнэ хэмээн амлалт өгөөд байсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын гишүүд Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ энэ сарын 19-нд баталсан билээ.

Ч.Ариунболд

 

Связанные новости