Нэгдүгээр сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-26 08:29:40

08.30 цагт БХЯ-нд Унгар Улсын Батлан хамгаалахын сайд Истван Смичско Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой хамтын ажиллагааны талаар ярилцана.

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт НМХГ, Анагаахын шинжлэх ухааны нүүр, ам судлалын сургууль, Монголын шүдний мэргэжлийн холбоотой хамтран, шүдний эмнэлгийн цацрагтай ажиллагчдад зориулан "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, эмнэлзүйн практикт хэрэглэгдэх рентген оношилгооны тухай" сэдэвт сургалт зөвлөгөөн ЭМШУИС-ийн 202 тоот танхимд зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхрын их танхимд "Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийн тайланг тавьж, хаалтын арга хэмжээг зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд физикийн лабораторийн нээлт болно.

11.00 цагт БСШУЯ-наас зохион байгуулж буй монгол дууг гадаадад сурталчах, дуугаар Монголын соёлыг танилцуулах зорилготой "Монгол дуу дэлхийд" уралдааны талаар БСШУЯ-нд мэдээлэл хийнэ.

11.40 цагт "Баянголд үйлдвэрлэв-5" үзэсгэлэн худалдааны нээлт 3 хорооллын "Апекс" дэлгүүрийн В1 давхарт болно.

14.00 цагт ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

14.00 цагт Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч орон нутгийн иргэд ашиг хүртэх нь бага байгаатай холбогдуулан хэрэгжүүлэх "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх" төслийн танилцуулга Монгол -Японы төвд болно.

14.00 цагт БСШУЯ-нд ЕБС-ийн дотуур байранд амьдардаг хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн тав тухтай дулаан орчинд амьдрах боломж бүрдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

14.00 цагт Монгол улсад 2015-2018 онд хэрэгжих UN-REDD үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээ Шангрила зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д болно.

Связанные новости